Sunday, March 22, 2015

Сургалтын арга, интеграци



СУРГАЛТЫН АРГА

Сургалтын арга зүйн шинэчлэл /боловсролын агуулгын өөрчлөлт, хувь хүн болоод нийгмийн эрэлт хэрэгцээ, сургалтын прагматик үзэл, шавь төвтэй сургалтын үзэл санаа, конструктив хандлага гэх мэттэй холбоотой болох нь /
Сургалтын арга бол  сургалтын технологийн чухал элемент буюу түүний амин сүнс нь юм. Учир нь аргагүйгээр сургалт хэрэгжих боломжгүй юм. Урьд нь сургалтын арга гэдэгт зөвхөн багшийн сургах аргыг багтаан ойлгох явдал түгээмэл байсан бол одоо сургалтын аргын хүрээ тэлж, сургах болон сурах аргын нэгдэл болж байна.
Мэдээллийн эрин үед багш юм бүхнийг тайлбарлан ярих боломжгүй учир сурагчийг идэвхжүүлэх олон янзын аргыг хэрэглэх нь цаг үеийн нэн чухал шаардлага болоод байна. Тухайлбал, багш хичээлдээ бэлтгэх үедээ :
-       Суралцагчид амьдралаас ямар хэмжээний мэдлэг, туршлага олж авсан бэ?
-       Тэднийг сэдэлжүүлэх ямар арга зам байна вэ?
-       Сурагч ямар ямар үйл ажиллагаа мэдлэг, чадварыг өөрийн болгох вэ?
-       Сурагчаар өөрөөр нь мэдлэгийг яаж олуулах вэ?
-       Сурагч яавал амжилттай сурах вэ? гэх мэт асуултад ул суурьтай хандахыг хичээх хэрэгтэй.
Монгол хэлний сургалтын арга гэсэн ухагдахуунд багшийн сургах, сурагчийн сурах аргыг багтаах ёстой бөгөөд түүнийг “Монгол хэлний сургалтын аргыг суралцагчдад эх хэлний боловсрол олгох, тэднийг хөгжүүлэх, чадваржуулах тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн багш, сурагчийн харилцан холбоо бүхий эрэмбэлэгдсэн үйл ажиллагаа” гэж тодорхойлох нь суралцагч төвтэй, хөгжүүлэх чиглэлтэй монгол хэлний сургалтын шаардлагад илүү нийцэх юм.

Монгол хэлний сургалтын арга
  СХУ аливаа хичээлийг заах сургалтын ерөнхий аргуудыг тодорхойлохын хамт хичээл нэг бүрийн өвөрмөц байдалд тохирсон өөр өөр арга байна гэж үздэг.  Сургалтын аль ч аргыг үзэхэд сайн болон сул талтай байдаг бөгөөд тухайн үеийн нөхцөл, дэвшүүлсэн зорилтоос хамаараад хөгжин сайжирч байдаг. Тухайн хичээлийг ямар аргаар заах нь заах сэдвийн онцлог, сурагчдын мэдлэг, чадвар, нас сэтгэхүйн онцлог зэргээс шалтгаална.
Сургалтын аргыг ерөнхийд нь уламжлалт, тоглоомын, бүтээлч сэтгэлгээний /хөгжүүлэх, оролцооны/ гэж ангилна.
Уламжлалт арга /заах аргач, дэд доктор Б.Бямбасүрэн/
-        Ярианы арга
-       Дасгалын арга
-       Үзүүлэн таниулах арга
-       Хэлний үзэгдэлд задлан шинжлэл хийх арга г.м
Эдгээр арга нь бага хугацаанд харьцангуй их мэдээллийг олон хүнд зэрэг өгч байсан нь тэр үеийн нөхцөл байдалтай холбоотой байжээ. Үүнээс өмнө шашны сургалтанд хөгжүүлэх, бага насанд нь ихээхэн цээжлэн тогтоолгох, давтан сургах арга голлож байсан нь тухайн үедээ үр дүнтэй аргууд байсныг үгүйсгэх аргагүй юм. Сургалтын уламжлалт аргуудаас бага ангийн монгол хэлний хичээлд ихэвчлэн хэрэглэдэг дараах аргуудыг сонгон авч үзье.
 Ярианы арга
Энэхүү арга нь багшийн ба сурагчийн яриа гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй. Үг ярианы арга нь :

·         Өгүүлэн ярих
·         Харилцан ярилцах
·         Лекц
·         Тайлбарлан ярих
·         Асуулга – сэдлэг яриа гэх мэт хувилбартай.

Суралцахуй төвт сургалт дахь үг ярианы аргад багш, сурагчийн яриа хосолмол шинжтэй, суралцагчийн яриа, тайлбар зонхилж байхыг чухалчилдаг бол уламжлалт багшлахуй төвт сургалтад ярианы аргад суралцагчийн яриаг төдийлөн эрхэмлэдэггүй, багшийн яриа зонхилох хандлага давамгайлж байдаг.
Өгүүлэн ярих нь тухайн сэдвийг заахдаа хэлний зүй тогтол, хууль, үзэгдэл, дүрэм, тодорхойлолт, баримт жишээ зэргийг тодорхой эрэмбэд оруулан хүүрнэн ярих байдлаар хэрэгждэг. Ингэхдээ жишээ баримтад тулгуурлаж гол зүйлээ задлан ярьж байгаад эцэст нь дүгнэх маягтай байна. Тайлбарлан ярихаас ялгаа нь нэг тодорхой асуудал буюу жишээн дээр сэдвээ эхнээс нь дуустал үргэлжлүүлэн ярьдаг бөгөөд суралцагчид явцад нь тэмдэглэх боломжтой байдаг. Өгүүлэн ярих нь их хэмжээний болон суралцагчийн төсөөлж мэдэхгүй зүйлийг бэлнээр шууд мэдээлэх шинжтэй байна.
Тайлбарлан ярих яриа нь монгол хэлний тухайн сэдвээр үзэж буй дүрэм, тодорхойлолт, жишээ, баримт бүрийн учир шалтгааныг үе үе хэсэгчлэн тайлбарлаж, мөн чанарыг нь батлахад оршино. Энэ нь
ü  Эх бичвэрээс дүрэм тодорхойлолтыг хэлж, яагаад ийм дүрэм, тодорхойлолт гарах болсныг жишээгээр тайлбарлан нотлох
ü  Жишээ баримтыг эхэлж тайлбарлаад, үүнд чухам ямар зүй тогтол, учир шалтгаан байгааг илрүүлэн тогтоож, тайлбарлах зэрэг хэлбэртэй байж болно.
Асуулга – сэдлэг яриа нь суралцагчдаар тодорхой даалгавар гүйцэтгүүлэх, эсвэл тэдний оролцоонд тулгуурлан шинэ мэдлэг олгох үед, түүнчлэн суралцагчдын анхаарлыг сэдэвт төвлөрүүлэх, үзэх сэдвээр хэрэглээ үүсгэхэд хэрэглэж болох арга юм. Ийм яриаг суралцагчдын сонирхол, анхаарлыг тухайн үзэх, ярилцах зүйл рүү чиглүүлэх зорилгоор хэрэглэж болдог.
Асуулга-сэдлэг яриа ба сурагч – сурагчийн хоорондох ярианы аргыг монгол хэлний сургалтад суралцахуй төвтэй сургалтыг дагуулан шинээр оруулж ирж байгаа, тухайлбал   “Монгол хэл 2” /Г.Бямбацэрэн нар , УБ 2009/ сурах бичигт хэрэн хэрэглэсэн болохыг үзүүлбэл :
                                        загас уу?
   Пингвин
                                 шувуу юу? гэсэн асуултыг тавиад, асуулга – сэдлэг яриаг өрнүүлэн, улмаар “Пингвин” сэдэвт эхээр дамжуулан, уг амьтны талаарх мэдээллийг өгсөн байх жишээтэй.
Харилцан ярилцах яриа нь уламжлалт арга хэдий ч багш – сурагч, сурагч – багш, сурагч – сурагч хоорондоо ярилцаж, хэлэлцэх, зөвшилцөх зарчмаар хэрэгждэг.
Суралцагч төвтэй сургалтад харьцангуй их хэрэглэгдэх боломжтой өргөн хүрээтэй арга юм. Харилцан яриаг өдөөгч нь багш биш, суралцагч байх нь суралцахуй төвтэй сургалтын шинж мөн. Сурагчийн яриа багшийнхаас дутуугүй ач холбогдолтой. Орчин үеийн монгол хэлний хичээлд сурагчийн яриаг эрхэмлэж, яриа нь бусдыг сонсож сурах, санаа бодлоо оновчтой зөв илэрхийлэх, өөрийн мэдлэгийг илрүүлэх, нөхөдтэйгээ мэдсэн, сурснаа хуваалцах чухал хэрэгсэл болгох учиртай. Сурагчийн яриа нь өгүүлэн ярих, тайлбарлан ярих, асуулга-сэдлэг байдлаар ярих, харилцан ярих, өөртөө ярих гэх мэт хэлбэртэй байж болно.
Харилцан ярианы аргыг хэрэглэх тохиолдолд зорилго, урьдчилсан боловсруулсан төлөвлөгөө, ярилцлагын эцэст хүрэх үр дүн тодорхой байх явдал нэн чухал.
Харилцан ярианы арга нь “Асуулт – хариулт – санал бодол – түүнийг шүүж ярилцах – дүгнэлт “ гэсэн хэсгүүдтэй байна. Энэ арга нь хүүхдийн хэл яриа – сэтгэхүйг хөгжүүлж, ярианы соёлд суралцахад нь туслах, шүүмжит сэтгэлгээг төлөвшүүлдгээрээ бүтээлч шинжтэй.
Шийдвэрлэх асуудалд тулгуурласан практик үйлийн арга
Уламжлалт дидактикт суралцагч практик үйл ажиллагаараа дамжуулан мэдлэг, чадвар эзэмшихийг практик үйлийн арга хэмээн ойлгож байсныг суралцагч төвтэй сургалтын зарчимд нийцүүлэн асуудал шийдвэрлэх аргатай нэгдмэл байдлаар авч үзсэнээрээ шинэлэг юм. Энэ аргын онцлог нь суралцагч тулгарсан асуудлыг практик үйлээрээ шийдвэрлэж байгаад оршино.
Энэ арга нь монгол хэлний хичээлээр хүүхдийн бие даасан бүтээлч үйл, үзэл санаа, логик сэтгэлгээг хөгжүүлэх давуу талтай. Энэ арга дараах хоёр хэлбэртэй. Үүнд :

 











\
Шийдвэрлэх асуудалд тулгуурласан практик үйлийн арга нь суралцахуй төвтэй сургалтын идэвхтэй арга технологийн нэг хэлбэр мөн. Энэ арга суралцагчаас их хэмжээний туршлага, идэвх санаачилга, бие даасан бүтээлч үйлийг шаарддаг. Энэ аргыг “Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх арга” гэдэг нэрээр 1970-1980-аад онд хэрэглэж байсан. Тэр үед энэ аргыг анги хамт олны хүрээнд хэрэглэж байсан бол өнөөдөр шийдвэрлэх асуудалд тулгуурласан практик үйлийг  нэг хүүхдийн хувьд ч, хэсгээр /багаар/ ч, хамт олны хүрээнд ч хэрэглэж болно гэж баяжуулан авч үзэж байгаа юм.
Шийдвэрлэх асуудалд тулгуурласан практик үйлийн арга хэл бичгийн дасгал ажиллуулахаас ялгаатай. Хэлний тодорхой үзэгдэл, зүй тогтол, дүрмийн учир шалтгааныг олж танихын тулд уг зүйлд анализ хийнэ, олон жишээ баримтыг харьцуулж үзнэ.

*      Дасгал ашиглаж заах арга
Хэл бичгийн хичээлийн онолын мэдлэгийг гүн бат болгох зорилготой, зохих хэмжээний даалгаврыг сурагчдаас өөрийн мэдлэгт тулгуурлан гүйцэтгэх, давтан хийх үйл ажиллагааг хэл бичгийн дасгал гэнэ. Энэ нь шинэ мэдлэг олгох, мэдлэгийг бататгахад хамгийн их хэрэглэдэг сургалтын идэвхтэй аргын нэг юм. Дасгал нь агуулга, зорилго, хэв шинж, хэлбэр, хэмжээгээр харилцан адилгүй.
Агуулгаар нь:
Хэлзүйн дүрэм, тодорхойлолттой холбоотой дасгал нь хэлзүйн дасгал болно.
Ø  Хэлзүй-үгийн сангийн судлал, хэлзүй- найруулгазүйн дасгал: Үгзүй, өгүүлбэрзүй, эхийн холбогдолтой дасгалд тохиолдоно. Тухайлбал: үг, өгүүлбэр, эхийн хувиргал хийх, эсрэг утгатай үгийг ойролцоо, төсөөт үгээр солих, үг зөв сонгох гэх мэт.
Хэлзүйн дасгалыг үг ярианы баялгийг нэмэгдүүлэх, яриуу сайхан найруулж бичих дадалтай болгох ажилтай холбож явуулах нь сурагчдыг хөгжүүлэх ач холбогдолтой байдаг.
Зорилгоор нь:
Бэлтгэх
Бататгах
Шалгах
Ямар нэг онолын ойлголтыг сурагчдаар бие даан гаргуулах зорилготой дасгал. Сурагчдын өмнөх мэдлэгт тулгуурлан шинэ дүрэм тодорхойлолтыг ойлгож чадах хялбар сэдвийг заахад ашиглана. Жишээ нь: Үгийн язгуурын тухай үзээд дараа нь төрөл үгийн тухай таниулахдаа эхээс ижил язгууртай үгийг түүлгэн, язгуур дагавраар задлуулж болно. Энэ үел холбогдох ЗБД-ийг тайлбарлуулж болно.
Онолын мэдлэгийг бататгаж, мартуулахгүй байх зорилготой. Мэдлэгийг практиктай холбож, сурагчдыг идэвхжүүлэх, бие дааж ажиллах чадвар дадлыг хөгжүүлэхэд ихээхэн нөлөөлнө.
Мэдлэгийг шалгаж үнэлж дүгнэх зорилготой. Багш шалгах дасгалын гүйцэтгэлд тулгуурлан цаашид юунд анхаарах, сурагчид юуг дутуу дулимаг, юуг сайн ойлгосныг дүгнэдэг байна.

Бататгах дасгалыг сурагчдыг бие дааж гүйцэтгэх байдлаар нь 3 ангилна.
Шинэ мэдлэгийг батжуулах
Мэдлэгийг шинэ нөхцөлд хэрэглэх
Мэдлэгийг бүтээлчээр хэрэглэх
Сурагчдад шинэ мэдлэг олгосны дараа уул мэдлэгийг чадвар, дадал болгох зорилгоор дасгал ажиллуулна. Жнь: Цагаар төгсгөх нөхцөлийг үзсэний дараа үйл үг хувилгах,эхээс ЦТ нөхцөлтэй үгийг түүвэрлэх зэрэг олон хэлбэрийн бататгах дасгал ажиллаж болно.
Шинэ мэдлэгийг батжуулсны дараа бие дааж гүйцэтгэх янз бүрийн хэлбэрийн дасгалыг ажиллуулж, мэдлэгээ ямар ч байдалд чөлөөтэй хэрэглэж чаддаг дадлыг эзэмшүүлнэ. Нэг хэлбэрийн эсвэл сурах бичгийн дасгалыг л зөвхөн ажиллуулаад байвал түүндээ дасаж, өөр нөхцөлд өөр хэлбэрийн дасгал ажиллахад их алддаг тул УЗ-ын бичил эхээс үг түүх, олох, толь хийх, хувилгах, хувиргах дасгал ажиллуулах хэрэгтэй.
Нэгэнт дадал болж байгаа мэдлэгийг бүтээлч болгож хөгжүүлнэ. Энэ үед сурагчдын логик сэтгэлгээг хөгжүүлэх, мэдлэгээ бүтээлчээр хэрэглэх, шинжлэн судлах чиглэлтэй, бие дааж гүйцэтгэх дасгал ажиллуулна.
Төрөл хэлбэрээр нь:
·         Түүвэрлэх: Тухайн дүрэмтэй холбогдсон үг, өгүүлбэрийг эх, сурах бичиг, ТӨМ-аас түүж бичих, хэлэх дасгалыг хэлнэ. Энэ дасгалыг ажилласнаар хэрэггүй олон үг, өгүүлбэр бичихээс зайлсхийж, хэрэгтэй жишээг сонгон олж чаддаг дадалтай болдог.
·         Зохиох: тухайн дүрэм, загварт тохирох үг, өгүүлбэрийг зохиох дасгал. Энэ нь тийм ч амар биш боловч сэтгэн бодох үйл ажиллагааг нэлээд шаарддаг.
·         Нөхөж гүйцээх: Эх, өгүүлбэрээс зориуд орхисон хэсгийг зохих дүрэм ёсоор нөхөн гүйцээж бичих дасгал. Орхиж бичсэн авиа /үсэг/, үе, дагавар, нөхцөл, үг, цэг цэглэлийг нөхөж бичих гэх мэт олон хэлбэртэй байж болно.
·         Ялгаж зурах:Эх, өгүүлбэр, өгөгдсөн үгсээс тухайн заавартай холбоотой хэсгийг таних тэмдгээр ялгаж зурах дасгал. Жнь: өгүүлбэрийн доторх ж.н-ийг ялгаж зурах гэх мэт. Энэ нь сурагчдын бичих ажиллагааг хөнгөвчилдөг сайн талтай.
·         Хувилгах:Нэр, үйл үгийг бүтээврээр хувилгах дасгал. Хувилгах явцад холбогдох ЗБД-ийг тайлбарлаж бататгах, бүтээврийг тогтоолгох ач холбогдолтой.
·         Хувиргах/дэлгэрүүлэх, хураах/:Үгэнд дагавар, өгүүлбэрт үг, эхэд өгүүлбэр, цогцолбор нэмж дэлгэрүүлэх, хасаж хураах дасгал.
·         Ангилж бүлэглэх: Өгсөн үг, өгүүлбэрийг зааврын дагуу /дүрмээр нь, үгсийн аймгаар, утгаар нь, эр эмээр нь, гишүүдээр нь.../ ангилж бүлэглэх дасгал.
·         Солих:Хэлний хувиргалтай холбоотой дасгал юм. Авиа, дагавар, үгийг өөр авиа, дагавар, үгээр сольж утгын өөрчлөлтийг ярилцаж болно. Жнь: авиа солих /сар-саар-сайр/, /самар-хамар-дамар/ үгийн утгаар /явах-алхах, гүйх-харайх, дээр-доор/ хэлц үгээр солих /Батын зурсан зураг муу болжээ- Батын зурсан зураг өөх ч биш булчирхай ч биш болжээ./, өгүүлбэрийн доторх гишүүдийн байрыг солих /хурдан морь давхих- морь хурдан давхих... солих дасгалыг үгийн утгаас шалтгаалан үг, өгүүлбэр, эх хэрхэн хувирч байгааг тайлбарлуулж болно.
·         Задлах: Үг, өгүүлбэрийг дүрмийн дагуу задлан бичих дасгал. Үүнд үеэр таслах, үгийн бүтцийн задлал, энгийн өгүүлбэрийг холбоо үг, нийлмэл өгүүлбэрийг өгүүлбэр тус бүрээр задлах гэх мэт.

*      Үзүүлэн таниулах ашиглаж заах арга
Үзүүлэн нь хичээлд хэрэглэх чухал хэрэглэгдэхүүн боловч түүгээр дамжуулан сургах үйл явцыг зохион байгуулж, хэлний мэдлэг чадварыг олгодог учраас сургалтын нэг арга болно. Ялангуяа онолын ойлголтыг гүн бат ухамсарлуулан ойлгуулахад ач холбогдолтой байдаг. Мөн сурагчид илүү сонирхон хүлээн авч, зааж буй зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг тул сурагчид түргэн ойлгож, иудаан мартдаг, сэргээн сануулахад хялбар байдаг.
Хэлзүйн үзүүлэн нь нэг буюу хэд хэдэн дүрэм, ойлголт, бүхэл сэдвийгтаниулахад чиглэгдсэн байж болно. /Энгийн өгүүлбэр/
Бүлэг сэдэвт зориулсан үзүүлэн таниулахыг мэдлэгийг бататгах, нэгтгэн дүгнэх, давтлагын хичээлд ашиглана. /жинхэнэ нэрийн бүтэц/
Үзүүлэн таниулахын хэлбэр:
Заах сэдвийн онцлогт тохируулан янз бүрийн хэлбэртэй хийж ашиглана. ҮТ-ыг цахим хэлбэрээр хийвэл дараа нь засаж залруулах, нэмж хасах зэргээр өөрчилж болдгоороо ач холбогдолтой байдаг. Хэл бичгийн хичээлд түгээмэл хэрэглэдэг ҮТ-ыг хэлбэрээр нь хэд хэд ангилж болно.
Эх сэдэвт
Зурагт /эх сэдэвт/
Зурагт
Хүснэгтэн
Тухайн сэдвийг заах, бататгахад боломжтой дан ганц эх сэдвээс бүрдсэн ҮТ юм. Эх сэдэв нь заах онолын ойлголтыг /дүрэм, тодорхойлолт/ бүрэн гаргаж чадах үг, өгүүлбэрийг багтаасан байхын хамт ойлгуулахад хялбар дөхөм, байна.
Эх сэдвийн зэрэгцээ үг, өгүүлбэрийн утга санааг тодорхой болгосон холбогдох зурагтай байна. Зураг нь шинээр заах зүйлийн утга санааг ойлгуулахад тус дөхөм болохуйц байна.
Хичээлд янз бүрийн /нас сэтгэхүйн онцлогт тохирсон/  зургийг ҮТ болгож хэрэглэнэ. Сурагчдын үг ярианы баялгийг нэмэгдүүлэх, хэл яриаг хөгжүүлэх, найруулан бичих, бичиг үсгийн чадварыг сайжруулахад илүү үр дүнтэй.
Хэлзүйн дүрэм, тодорхойлолтыг анги төрөлд тохируулан хүснэгтэлж хийсэн үзүүлнэ. Энэ нь мэдлэгийг бататгах, нэгтгэн дүгнэж ойлгуулахад ихэвчлэн хэрэглэгдэнэ.
Бүдүүвч
Биет
ҮТ карт
Ялгах тэмдэгт
Дүрэм тодорхойлолт анги, бүлгийг тоймчилж бүдүүвчлэн үзүүлсэн ҮТ. Ийм ҮТ-ыг ихэвчлэн бүлэг сэдвийг үзсэний дараа нэгтгэн тойм ойлголт өгөх, багцлах зорилгоор хэрэглэнэ. /хамаатуулах ай/
Хичээлд бодот зүйлийг биетээр нь үзүүлэн үгийн баялгийг нэмэгдүүлж, үг тайлбарлах, эх зохиох, найруулан бичих зэрэгт ашиглаж болно.
ХБ-ийн хичээлд үсгийн, дагавар нөхцөлийн, үгийн картыг ихэвчлэн хэрэглэдэг. Жнь: Үгийн бүтэц , эсвэл нөхцөл, дагавар үзэж байхад тэдгээрийг бичсэн жижиг карт ашиглан нүдлэн тогтоолгох зорилгоор ашиглаж болно.
Тусгай ялгах тэмдгээр хэлзүйн ангиллыг төлөөлж үзүүлсэн ҮТ. Янз бүрийн зураас, хаалт, дүрс хэлбэрийг ашиглан хийнэ.
Тоглоомын арга
·         Алжаал тайлах тоглоомын арга /Сурагчид семинарын хичээлээр тэмдэглэж, сурч ирж бусдадаа зааж өгнө./
·         Сургах тоглоомын арга
Сургах тоглоомын аргаас:
Огт битгий дуугар
Зорилго:Хүүхдийн тэсвэр хатуужил, зоригтой занг дэмжих
Хэрэглэгдэхүүн:Жимс жимсгэний зурагт үзүүлэн
Дүрэм: Зургийг олсон хүүхэд бусдадаа мэдэгдэхгүйгээр багшид хэлнэ.
             Чанга дуугаар хэлэхийг хориглоно.
Аргачлал: Хүүхдүүд нэг эгнээгээр зэрэгцэн зогсоно. Багш хүүхдэд жимсгэний зураг харуулаад нүдийг нь аниулна. Энэ хооронд багш нэг жимсгэний зураг авч нууна. Дараа нь багш “За боллоо. Олоорой” гэсэн дохио өгнө. Хүүхдүүд зургийг ажиглан ямар зураг байхгүй байгааг олж нэрлээд тасалгаагаар явж хайна. Хүүхдүүд зургийг олсон бол “Энд байна, оллоо” гэхгүйгээр зөвхөн багшийн чихэнд хэлнэ. Чанга дуугаар хэлэх, бусдад мэдэгдэх зэргээр дүрэм зөрчвөл тоглоомоос хасагдах зэргээр үргэлжлүүлэн тоглоно.
Миний бие
Зорилго:Хүүхдийн хэл яриа, авхаалж самбааг хөгжүүлэх
Хэрэглэгдэхүүн:Бөмбөг
Дүрэм: Бие биеийнхээ хэлснийг давтахгүй.
 Бөмбөгийг удаан барьж зогсохгүй.
             Бөмбөг авсан хүүхдэд бусад нь үг зааж өгөхгүй.
Аргачлал: Хүүхдүүд тойрог болж зогсоно. Багш бөмбөг барьж тойргийн голд зогсоод хүүхдүүдэд тоглоомын дүрэм, тоглох аргачлалыг тайлбарлаж өгнө. Багш хүүхдэд бөмбөгийг шидэж дамжуулна. Хүүхэд бөмбөгийг алдалгүй барьж аваад өөрийн бие эрхтний нэрийг үүргийн хамт хэлээд буцааж бөмбөгөө хэн нэгэнд шиднэ. Жнь: “Би чихээрээ сонсдог. Би хамраараа үнэрлэдэг, би амаараа ярьдаг” гэх мэтээр тоглох ба дүрэм зөрчсөн хүүхэд тойргийн голд сууна. Нэг ч алдаагүй хүүхэд ялах ба тойргийн голд байгаа хүүхдүүд өөрсдийн байр уруугаа гүйнэ. Бөмбөгөнд оногдсон хүүхэд тоглоомоос гарна. Хүүхдүүдээ ээлжлэн тоглуулна.
Монгол хэлний сургалт дахь оролцооны арга

Оролцооны арга нь суралцагч нэг бүрийн бүтээлч, идэвхтэй оролцоо бүхий үйл ажиллагаанд тулгуурладаг бөгөөд мэдлэг, чадвар эзэмших, эзэмшүүлэх үйл явцад чөлөөтэй оролцох боломжийг тэдэнд тэгш олгодгоороо уламжлалт аргаас ялгаатай юм.
Давуу тал :
 








Таван мөрт бичих синкуан арга
     Синкуан гэдэг нь Францын тав гэсэн үгнээс гаралтай. Мэдээлэл ба материалыг нэгтгэн бодол санаагаа уран яруу товч илэрхийлэх арга. Мэдээллийг нэгтгэх чадвар нь бүтээлч сэтгэлгээ, итгэл үнэмшлийг төрүүлдэг.
Зорилго :
*      Логик сэтгэлгээний чадварыг хөгжүүлэх
*      Мэдээллийг эргэцүүлэн бодож, нэгтгэн дүгнэх
*      Бодол санааг уран яруу илэрхийлэх
Багшийн бэлтгэл :
*      Таван мөрт хэрхэн бичих заавар бэлтгэнэ
*      Таван мөрт шүлгийн зөвлөмж маягт бэлтгэнэ

Үйл ажиллагааны заавар :
1.      Таван мөрт бичих зааврыг танилцуулна
2.      Таван мөрт шүлгийн зөвлөмж маягтыг тайлбарлана
3.      Хос хосоороо хамтран ажиллаж маягтын дагуу таван мөрт шүлгээ бичнэ
4.      Баг бүрийн таван мөрт шүлгийг уншуулна
5.      Таван мөрт шүлгийн мэдээлэлд анализ хийж ярилцана
6.      Шүлгүүдийг ангийн хананд байрлуулж болно
Таван мөрт бичихэд дараах зөвлөмжийг мөрдөнө.
I мөрөнд нэг үг бичнэ / Энэ нь нэр үг байх ба тухайн бичих гэж байгаа зүйлийн гарчиг байна/
II мөрөнд хоёр үг бичнэ / Тэмдэг нэр байна /
III мөрөнд гурван үг бичнэ / Үйл үг байна /
IV мөрөнд дөрвөн үг бичнэ / Тухайн сэдвийн талаарх мэдрэмж, сэтгэгдлээ дөрвөн үгээр илэрхийлнэ, энэ нь дөрвөн үгээс бүтсэн өгүүлбэр байна /
V мөрөнд нэг үг бичнэ / энэ нь тухайн сэдвийн талаарх дүгнэлт байна / Жишээ :
Text Box: Туулай
Дэлдэн, хєєрхєн
Нуугдах, айх, дэгдэх
Туулай бут сєєгийн ард нуугдана
Эгдїїтэй


Text Box: Хєгжим
Уянгалаг, сонсголонтой
Эгшиглэх, уянгалах, сонсдох
Хєгжмийн аялгуу тод цовоо хэмнэлтэй
Гайхамшиг  г.м.



Дээрх аргаар заах ээлжит хичээлийн хувилбар
Хичээлийн сэдэв : “ Зааны тугал “
Зорилго :
Ø  Логик сэтгэлгээний чадварыг хөгжүүлэх
Ø  Мэдээллийг эргэцүүлэн бодож, нэгтгэн дүгнэх
Ø  Эхийн агуулгын бүтцийг  тодорхойлох
Арга зүй : Таван мөрт бичих арга
Хэрэглэгдэхүүн :
Ø  “Зааны тугал” сэдэвт тараах материал 5 ш / Зөв дараалалд оруулах /
Ø  LCD, проектор
Сэргээн сануулах үе / 15 мин /
Багш таван мөртөөр хэрхэн бичих зааварчилгаа, зөвлөмжийг өгөх
Text Box: Заан
Урт хошуутай, дэлбэгэр чихтэй
Алхах, шїрших, єргєх
Эвтэй дєрвєн амьтны нэг
Тэнхээтэй
Багш эхлээд “Чоно ” гэсэн сэдвийн хүрээнд яаж бичихийг хэлэх / дурын сэдэв байж болно, “Үнэг” ,  “Баавгай” гэх мэт үзэж буй сэдэвтэй холбоо бүхий аль нэг амьтны  тухай байж болно /, дараа нь “Заан” сэдвийн хүрээнд бичүүлж, зааны тухай сурагчдын мэдэх зүйлийг гаргаж ирэх
Text Box: Чоно
Саарал, догшин
Улих, зугтах, суйлах
Чонын їр тєлийг бэлтрэг гэнэ
Хийморлог





Таван мөртөөр бичүүлсний дараа багш зааны тухай сурагчдын хэлээгүй нэмэлт мэдээллийг өгөх
Утга санааг ойлгуулах үе /25 мин / :
1.      Сурагчдад “Зааны тугал ” эхийг тараан өгч, унших явцдаа аль нь эхэнд, дунд, төгсгөлд байж болохыг зөв дараалалд оруулан хэлэхийг сануулах
Тараах материалаар өгөх эх нь :
1.      Бяцхан янзага бага зэрэг сэрүүцэхээр горхи руу явахаар шийджээ. Тэр мөчид далавчин дээрээ толбон хээтэй эрвээхий түүний толгой дээр суув. Эрвээхий яг үсний хавчаар шиг харагдаж байлаа. Янзага эрвээхий хоёр дуу дуулцгаан , горхины зүг хамтдаа явцгаалаа. Замдаа имж, сармагчин, баавгай гуравтай тааралджээ.
2.      Нөхөрлөлийн ойд зун болжээ. Нар сайн тусдаг тул ойд халуун байлаа. Зөөлөн салхи цэцэг, навчсыг илбэх адил сэвэлзэж байв. Гэвч амьтдыг сэрүүцүүлж чадахгүй  байв… г.м.
Ø  Сурагчдын саналыг сонсох
Ø  Сурагчидтай хамтран үлгэрээ зөв дараалалд оруулах
Ø  Багш эхийн агуулгын бүтцийн талаарх онолын ойлголтыг бататган хэлж  өгөх
Text Box: Венийн диаграммын арга  


Энэ арга нь олон санаанууд хэд хэдэн сэдвүүдийн ижил төстэй ба ялгаатай талыг харьцуулан үзэхэд тустай арга юм.
Зорилго :
*      Сэдвийн гол агуулгыг нарийвчлан судалж эзэмшихийн тулд бусад сэдэв, юмс үзэгдэлтэй харьцуулах, адилтгах замаар логик сэтгэлгээг хөгжүүлэх
Багшийн бэлтгэл :
*      Анги хамт олныг зохион байгуулах хувилбараа сонгоно.
*      Бүх сурагчдын нүдэнд харагдахуйцаар Венийн диаграммыг бэлтгэж байрлуулсан байна. Венийн диаграмм нь огтлолцсон 2 ба түүнээс дээш томоохон дугуйгаас бүрдэх ба эдгээр дугуйнууд нь огтлолцсон хэсэгтээ зайтай байх ёстой.
Үйл ажиллагааны заавар :
1.      Багш  сурагчдыг баг  болгоно.
2.      Харьцуулах юмс үзэгдлээ хэлж, тайлбарлаж өгнө.
3.      Дугуйн давхцаагүй хэсэгт тухайн зүйлийн бусдаас ялгаатай шинжүүдийг бичнэ. Давхцсан хэсэгт нь харьцуулж байгаа сэдвийн нийтлэг шинжүүдийг бичих даалгавар өгнө.
4.      Зарим багуудын диаграммыг хананд байрлуулж бусад багуудаас санал ирүүлж, сонсоно.




Text Box: Уншигчийн мэдрэмж шалгах арга /Таамаглал дэвшїїлэх/
 


Сайн сэтгэгч нь өгөгдсөн мэдээллийг ашиглан бодит таамаглал дэвшүүлэх чадварыг эзэмшсэн байдаг. Өгөгдсөн мэдээллийг хэдий сайн боловсруулна, төдий чинээ сайн таамаглал дэвшүүлэх боломжтой.
Зорилго :
*      Сурагчдын сонирхол, сониуч занг хөдөлгөх, идэвхтэй унших, сонсох үйл ажиллагааг дэмжих
*      Өмнөх мэдлэгээ шинэ мэдлэгтэй холбож, хуучин ба шинэ мэдлэгийн хооронд гүүр босгох
Багшийн бэлтгэл :
*      Эх бичвэрийг сонгоно.
a)      Өмнөх мэдлэгийг харгалзана.
b)      Хичээлийн зорилготой уялдуулна.
c)      Сонирхол татахуйц
*      Багш текстийн зогсолтыг зөв тодорхойлно.
Үйл ажиллагааны заавар :
*      Сэдвийн нэр, түлхүүр үг, зураг өгөөд ямар үйл явдал болно гэдгийг хэрхэн таамаглаж байгааг бичүүлэх
*      Сэдвийн агуулгыг гүнзгийрүүлэн ойлгоход туслахуйц асуултуудаар лавлах ярилцлага өрнүүлж болно.
Хувилбар 2 :
1.      Сэдвийн нэр, түлхүүр үг, зураг өгөөд ямар үйл явдал болно гэдгийг хэрхэн таамаглаж байгааг бичүүлэх /Хүснэгт/ Сурагчдад текстийг тараан өгч зогсолт хүртэл уншуулна. Уншсан хэсгээ эргэн санахыг хүснэ. Энэ алхам нь эх бичвэр эх ойлголтыг гүнзгийрүүлж, илүү чухал таамаглал дэвшүүлэхэд тусална.
2.      Сурагчид өмнөх дэвшүүлсэн таамаглалаа эргэцүүлж бодоод дараачийн шинэ таамаглал дэвшүүлнэ.
3.      Таамаглалынхаа шалтгааныг гаргаж, түүнийг эх бичвэрээс баталгаажуулж, хүснэгтээ нөхнө.
4.      Уншсан сэдвийнхээ агуулгыг өөрсдийн ойлгоцоор зурах, сэдвийн талаарх төрсөн сэтгэгдлийг богино хугацаанд бичүүлж болно.
Таамаглалын хүснэгт

Зогсолт
Та юу болно гэж бодож байна вэ?
Ямар нотлох баримт олов?
Юу тохиолдсон бэ?
1-р зогсолт






2-р зогсолт







Дээрх аргаар /хувилбар 1/  заасан хичээлийн хувилбар /Биеэр үлгэрлэн заах хичээл /
Сэдэв : “Сахиусан тэнгэр”
Зорилго :
Ø  Сурагчдын сонирхол, сониуч занг хөдөлгөх, идэвхтэй унших, сонсох үйл ажиллагааг дэмжих
Арга зүй : Уншигчийн мэдрэмж шалгах арга
Хэрэглэгдэхүүн :
Ø  Унших эх бүхий тараах материал 20 ш
Ø  LCD, проектор
Мэдээллийн эх сурвалж : “Шинэ ертөнц сэтгүүл” – ээс “Сахиусан тэнгэр” өгүүллэг
Сэргээн сануулах үе :
Ø  Сахиус гэж юу вэ? , сахиусны тухай юу мэддэг талаар сурагчдаас асууж, ярилцах
Багшийн өгөх нэмэлт мэдээлэл : Сахиус нь авран хамгаалах зориулалттай. Хэл, ам, гай барцадаас хамгаалах, лусын хорлолоос хамгаалах, өвчин эмгэгээс хамгаалах сахиснууд байдаг. Мөн таринаар хийсэн сахиус, бурханыг сахиус болгож зүүх гэх мэт олон янзаар хэрэглэдэг байна. 
Утга санааг ойлгуулах үе :
Ø  Зохиолоо уншиж, зогсосхийлт хийж, сурагчдын саналыг сонсож явах
Дэлхий рүү явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь энгэртээ нэгэн бүжин тэвэрчээ. Тэрээр  бурханаас ийн асуужээ. – Намайг одоо дэлхий рүү явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн, тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд ….  / Зогсосхийлт 1 /
*      Бурхан хариуд нь юу гэж хэлсэн бол?
… - Чи санаа зоволтгүй. Би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чинийх болгон сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгч, хамаг сайхан бүхнийг чамд мэдрүүлэх болно. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч, аз жаргалаар дүүрэн өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно гэв.  – Аа тэгвэл , хүмүүс надад ямар нэг юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох юм бэ? гэвэл  …. ? / Зогсосхийлт 2 /
*      Бурханы хариулт ?
Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож, яаж ярихыг зааж өгнө гэв. - Гэвч дэлхий дээр маш олон муу хүн байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ? гэж хүүг асуухад нь :  :  / Зогсосхийлт 3 /
*      Бурхан юу гэж хэлэх вэ?
… Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө зориулахад ч бэлэн байж, чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд диваажинд маш нам гүм болж, тэр хүүгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг болсныг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь  : - Бурхан минь би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэвэл … ?   / Зогсосхийлт 4 /
*      Сахиусан тэнгэрийнх нь нэрийг хэлнэ үү?
… Хүү минь, чи түүнийг “ Ээж ээ” гэж дуудаж болно гэжээ.
Ингэж таамаглал дэвшүүлж явах явцад сурагчийн хэлж байгаа төсөөлөл, таамаглал дөхсөн, таарч байсан бол сурагчдыг нэрээр нь хэлж, дэмжин , урмын үг хэлж явах /Аман үнэлгээ /
Ø  Зохиолоо хамтран, уншиж дууссаны дараа уншсан өгүүллэг маань ямар гарчигтай байж болох вэ? гэсэн асуулт тавьж, саналыг нь сонсох
Ø  Багш эхийн гарчиг, сэдвийн талаарх онолын ойлголтыг бататган, хэлж, өгөх
 


Бататгал :
Ø  Тараах материалаар өгөгдсөн эхийг бүрэн эхээр нь уншиж, утгыг ойлгох, ухаарах
Ø  “Миний сахиусан тэнгэр бол ээж минь юм” сэдвээр өөрийн ээжийнхээ тухай 2-3 өгүүлбэр бичиж, бусдадаа сонсгох, бусдыгаа сонсох
/ Жич : Цаг гарвал энэ үед ээжийн тухай шүлэг, зүйр үг хэлүүлж, дуу дуулуулж болно. /
Хичээлийн дараа :
Ø  Аавыг ямар тэнгэртэй зүйрлэж болох вэ? Өөрийн сэтгэгдлээ бичиж ирэх
“Сахиусан тэнгэр” өгүүллэг / Тараах материал /
Ø  Өгүүллэгийг анхааралтай уншиж, ойлгож, ухаараарай. 
Дэлхий рүү явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь Бурханаас ийн асуужээ. – Намайг одоо дэлхий рүү явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн, тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд , бурхан : - Чи санаа зоволтгүй, би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чинийх болгон сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж  өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч, аз жаргалаар дүүрэн өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно гэв.
– Аа тэгвэл , хүмүүс надад ямар нэг юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох юм бэ? гэвэл : - … Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож, яаж ярихыг зааж өгнө гэв.
- Гэвч дэлхий дээр маш олон муу хүн байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ? гэж хүүг асуухад : - Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө зориулахад ч бэлэн байж, чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд диваажинд маш нам гүм болж, тэр хүүгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг болсныг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь  : - Бурхан минь би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэвэл ,  хүү минь, чи түүнийг “ Ээж ээ” гэж дуудаж болно гэжээ.
Text Box: Шоогоор тайлбарлах арга / Шооны 6-н талыг ашиглан тухайн сэдвийн агуулгыг дїгнэх, їнэлэх, бататгахад чиглэнэ / 



Шоогоор тайлбарлах арга нь : 1980 онд Америкийн сурган хүмүүжүүлэгч Кован нарын боловсруулсан “Шоогоор  тайлбарлах арга” нь сэдвийг олон талаас харахад туслах сургалтын стратеги юм. Шооны тал бүрд бодох, бичих талаар өөр өөр зааварчилгаа бичээд түүнийгээ ашиглана  гэсэн үг.
Зорилго :
1.      Тухайн сэдвийг олон талаас нь харж, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлснээр сурагчдын логик сэтгэлгээ хөгжих
2.      Бүлэг сэдэв болон нэгж сэдвийг багцалж, системчлэх, харьцуулах, анализ хийх арга сэтгэлгээнд сургах
Багшийн бэлтгэл :
1.      Сурагчдыг хэрхэн зохион байгуулах хувилбараа сонгоно.
2.      Жижиг хайрцгийг цаасаар бүрж, групп бүрийн тоогоор шоо бэлтгэнэ. Сурагчдаар бэлтгүүлж болно.
3.      Шоогоор тайлбарлах аргаар заах гэж буй сэдвээ зөв сонгож, шооны тал бүр дээр бичих асуултаа сонгосон байна.
4.      Шоогоор тайлбарлах аргын зааварчилгаа бэлтгэсэн байна.
Үйл ажиллагааны дараалал :
1.      Сурагчдыг 2-5 хүнтэй хэд хэдэн багт хуваана.
2.      Баг бүрт 6-н  талд нь зааварчилгаа бичсэн 1:1 шоо тарааж өгнө.  Тухайн сэдвээс шалтгаалан зааварчилгааг бүтээлчээр өөрчилж болох бөгөөд талуудыг цөөлж ч болно.
3.      Сэдвээ өгч, өгсөн сэдвээ шооны талууд дээрх асуултын дагуу чөлөөтэй бичүүлнэ. /Хугацаа зааж өгнө, яриулж болно /
4.      Бичих хугацаа дууссаны дараа сурагчид шооны тал бүрд бичсэн хариултынхаа талаар санал солилцоно.
5.      Хоорондоо ярилцан, бие биенээ дүгнэн яагаад ингэж дүгнэх болсноо тайлбарлаж болохоос гадна 2-оос дээш хүнтэй багаар ажилласан тохиолдолд нэг суралцагч уншсаны дараа бусад нь урамшуулах үг хэлэх юм уу асуулт асууж болно.
Анхаарах зүйл :
§  Бага насны хүүхдүүдтэй ажиллах үедээ асуултыг хөнгөрүүлж, талуудыг цөөлөх нь тохиромжтой. Жишээ нь, тодорхойл гэхийн оронд энэ юутай адил харагдаж байна вэ? , батал, марга, мэтгэлц гэхийн оронд энэ нь сайн уу?, эсвэл муу юу яагаад гэх мэтээр өөрчилж, заах гэж буй сэдэвтэйгээ холбож өгөх
§  Энэ аргыг хэрэглэх үед шооны талуудыг дэс дараатай ээлжлэн харуулах уу эсвэл шоогоо хаях уу? гэдэг асуудал тулгардаг. Энэ аргыг хэрэглэхдээ энгийнээс илүү нарийн цогц сэтгэлгээнд шилжих дарааллаар явах нь илүү сайн байдаг. Учир нь шоогоор тайлбарлах аргын үйл явцад бий болж буй сэтгэлгээ нь Блүүмийн загварын сэтгэлгээний үе шатыг дагадаг. Гэвч заримдаа дэс дараалал чухал биш байж болно.



                                                               



Шоогоор тайлбарлах аргаар заах ээлжит хичээлийн хувилбар :
Сэдэв : “Өгүүлбэрийн тухай ойлголт
Зорилго : Тухайн сэдвийг олон талаас нь харж, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх
Арга зүй : Шоогоор тайлбарлах арга
Хэрэглэгдэхүүн : Тараах материал 15ш, шоо / Баг бүрт /
Сэргээн сануулах үе :
1.      Сурагчдыг багт хуваана.
2.      Баг бүрт 6 талд нь зааварчилгаа бичсэн шоо тарааж өгнө.



( Дэлгэсэн шоо ) /Шоон дээрх
асуултад тоон дарааллаар
хариулах /


3.      Тараах материалыг өгч , шооны талууд дээрх асуултын дагуу чөлөөтэй бичүүлнэ.
4.      Тараах материалд бичсэн оньсого юуг оньсоголсон болохыг таах /Баг тус бүрт өөр өөр оньсогыг сонгосон байх, тухайлбал I багт цаг, II багт сүүдэр, III багт зэрэглээний тухай /  Тараах материалын оньсого нь :
 










Сурагчдын харьцуулсан байдал :
Өгүүлбэр мөн үү? /Ажиглах/
Өгүүлбэр биш, салангид үгүүд …
Өгүүлбэр болгон бичээрэй
Өдөр ч явна, шөнө ч явна
Өдөр ч явна
Шөнө ч явна гэх мэт
Өгүүлбэр юунаас бүтдэг вэ?
Өгүүлбэр үгээс, холбоо үгээс бүтнэ … г.м.
Бүтээсэн өгүүлбэрээсээ холбоо үгийг түүж бичих
өдөр явах, шөнө явах …  г.м.
Өгүүлбэр хэдэн үгнээс бүтсэн бэ?
1-р өгүүлбэр 4үг, 6 үг … гэх мэтээр хувилбарыг гаргаж ирэх
Өгүүлбэр гэж юу вэ? /Дүн шинжилгээ хийх /, онцлог шинж
§  Тодорхой нэг утга санааг илтгэсэн хэсэг бүлэг үгийг өгүүлбэр гэнэ.
§  Өгүүлбэр нь холбоо үгээс бүтнэ. Холбоо үг нь утгаараа холбогдсон үнээс бүтнэ
§  Өгүүлбэрийг том үсгээр эхэлж бичнэ.
§  Өгүүлбэрийн эцэст цэг тавина. гэх мэтээр гаргаж ирэх
Утга санааг ойлгуулах :
-       Бичих хугацаа дууссаны дараа сурагчид шоон дээрх асуултад хэрхэн хариулснаа санал солилцоно.
-       Өгүүлбэрийн тухай ойлголтоо гаргаж ирнэ.
-       Багш онолын ойлголтын талаар нэмэлт мэдээлэл өгнө.
Бататгал :
-       Оньсогот хэдэн өгүүлбэр байгааг тоолж гаргах
-       Хичээл дээр ажилласан оньсого нь  утгын ямар зүйлчлэлд багтах болохыг гаргаж ирэх, утгын зүйлчлэл тус бүрт жишээ бичих /
§  Цаг – хүний бүтээсэн зүйл / гэр, байшин, машин, онгоц, авдар … /
§  Зэрэглээ- байгалийн үзэгдэл /бороо, цас, салхи, мөндөр, солонго … /
§  Сүүдэр – хий үзэгдлийн зүйл гэх мэт / сүнс, бурхан, чөтгөр, мангас …/
Хичээлийн дараа : Багууд үзсэн сэдэвтэй холбоо бүхий нэмэлт мэдээллийг бэлтгэж ирэх

Монгол хэлний сургалтын интеграцийн тухай
Монгол хэлний сургалтын агуулга, арга зүйн интеграци
Монгол хэлний сургалт нь хүүхдийн өөрсдийн нь хэлний туршлага, нөөц мэдлэг, чадварт тулгуурладаг хийгээд хэл шинжлэлийн үндсэн ухагдахуун, зөв бичгийн дүрмийг ойлгож мэдэх, үйл ажиллагаандаа хэрэглэж дадахад туслах зорилготой.
Хэлийг өөрийн хэрэгцээ болгож, түүнийг сонирхон сурч судлах аргаа хүүхэд өөрөө сонгож, хэрэгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх нь багшийн үүрэг болоод байна.
Монгол хэлний хичээлийн агуулгын тогтолцоо оновчтой бус, давхардал давталт ихтэй, туслах чанарын материал их орсон, уялдаа муутай, тасархай, тусгаар зүйл олон байх нь сургалтыг нүсэр хүнд болгох муу үр дагавартай байсан бол одоо эх хэлний сургалтад хэрэглэх сурах бичгүүд шинэчлэгдсэнтэй холбоотойгоор дээрх дутагдлуудыг засч залруулахаар оруулсан нь хэлний сургалтыг хэрэглээ тал руу чиглүүлсэн, сонирхол татахуйц болгосон сайн тал ажиглагдаж байна.
Өөр нэг анзаарах зүйл бол сургалтын агуулгыг цөм агуулгаар нь багцлан хураангуйлж, оновчтой системчлэх асуудал юм. Өнөөдөр сургалтын агуулгын интеграцийн асуудлын талаар бүх шатны сургууль, төрөл бүрийн хичээлийн түвшинд онол арга зүйн хувьд төдийлөн нэгдмэл ойлголт төлөвшөөгүй, шинэ тутам байна.
Энэ байдлаас гарах гарц бол багш нар сургалтын арга зүйдээ шинэчлэл хийх, хамтран багаар ажиллах, интеграцичлан заах хичээлийн олон хувилбарыг гаргаж ирэх, туршин заах, түгээх, дэлгэрүүлэх явдал юм.
Эх хэлний сургалтын интеграци бага, дунд, ахлах ангид ялгаагүй ижил зарчимтай. Аль ч ангийн эх хэлний сургалтын интеграци нь :










 




Агуулгын интеграци нь дотоод, гадаад хоёр янз байна. Үүнд :
 













Бага ангийн эх хэлний хичээлийн арга зүйн интеграци нь дараах хэлбэртэй байна.
 






Арга зүйн интеграцийн гэдэг нь хичээлийн хөтөлбөр, сурах бичгийг өөрчлөлгүйгээр нэг сэдвийг нөгөөтэй, нэг бүлэг сэдвийг өөр бүлэг сэдэвтэй, эсвэл өөр төрлийн хичээлүүдийг сэдвээр нь уялдуулан багцалж заахад тохирсон, нийлмэл арга зүй, технологийн шийдлийг зөв  олоход оршино.
Агуулга, арга зүйн интеграци хийх зарчим нь дидактик нэгжийг бүлэглэн томсгох зарчим юм.
Монгол хэлний сургалтын агуулгад интеграци хийхэд нэгж ухагдахуун, сэдэв, бүлэг сэдэв, хичээл зэргийг угсрах, хорших, уялдуулах гэрван янзын арга бий гэж үзэж байна.
Хорших гэдэг нь хэд хэдэн янзын агуулга, арга технологийг зэрэцүүлэн хоршиж, адил тэгш хэмжээгээр хэрэглэхийг хэлнэ. Аль нэг агуулга буюу аргыг голлуулахгүй.
Угсрах гэдэг нь хэд хэдэн арга барилаас нэгийг нь голлуулан, бусдыг нь тодорхой дарааллаар дагалдуулан хэрэглэхийг хэлнэ.
Уялдуулах гэдэг нь интеграцичлагдаж байгаа агуулгыг хооронд нь холбогдох хэсгүүдээр нь хамаатуулан авч үзэхийг хэлнэ. Ийнхүү уялдуулахад тохирсон аргуудыг сонгож хэрэгжүүлэх хэрэгтэй.
Интеграцичлах сэдвүүдийг суралцагчдын харьцуулах, жиших, зэрэгцүүлэх, зүйрлэх зэрэг оюуны үйлд тулгуурлан заахаар сонговол үр дүнтэй байх юм. Ийнхүү хүүхдийн мэдэх, сонирхох зүйлээр зүйрлэн бодуулах, харьцуулах нь сургалтыг сонирхолтой болгохын сацуу интеграцичлаж буй сэдвүүдийн уялдаа холбоог сайн ухаарч, хүүхэд бие дааж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх болно.
Сэдэв доторх нэгж ухагдахуун хоорондын интеграци :
Энэ нь нэг сэдвийн доторх дэд ухагдахуунуудыг алийг нь эхэнд нь, алийг нь төгсгөл, дүгнэлт хэсэгт оруулж заах, аль аль нэгж ухагдахууныг нэгтгэж нэг дор багцлан заах асуудлыг агуулгын талаас ч, арга зүйн талаас ч оновчтой төлөвлөх асуудал юм.
Сэдэв хоорондын агуулга, арга зүйн интеграци :
Энэ нь нэг бүлэг сэдэв дотор байгаа хоорондоо агуулгын уялдаа холбоо бүхий сэдвүүдийг хооронд нь холбон уялдуулж заах асуудал юм. Энд нэг анхаарах зүйл бол хоорондоо эялдаагүй зүйлсийг буюу ийнхүү интеграцичлан заахад ач холбогдолгүй сэдвүүдийг механикаар нэгтгэн холбож заах хэрэггүй.
Бүлэг сэдэв хоорондын интеграци :
Нэг бүлэг сэдвийг өөр бүлэг сэдэвтэй уялдуулан холбож заах асуудал юм. Тухайлбал, үг нь утгын хувьд ойролцоо, эсрэг, зүйлчилсэн утгатай болохыг “Үгийн утгын харьцаа” үзэж байх үед харьцуулан эсрэгцүүлэх, ижил, төсөөг ялгах зэрэгцүүлэн ерөнхий шинжээр нь судлаад хамтатган заана.
Анги хоорондын интеграци : Өмнөх, хойтох ангид үзэх авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүй, үгсийн сан, найруулга зүйн салбар ухагдахууныг  хэлний хэрэглээ гэдэг нэг бүхэллэг холбоо /бүтэц, заах арга / - нд авч үзэж, хооронд нь уялдуулан нягтруулж авч үзнэ. Ингэхдээ голдуу уялдуулах, угсрах аргаар хэрэгжүүлнэ. Энэ нь өмнөх мэдлэгийг мартаж гээхээс сэргийлэх нэгдмэл давталтууд 
*Зарим сэдвийг интеграцичлан заах нь :
“Үгийн утгын харьцаа” сэдвийг интеграцичлан заах
Хичээлийн сэдэв
“Үгийн утгын харьцаа”
Хичээлийн зорилго :
·         Ажиглах, нэгтгэн дүгнэх
·         Ургуулан бичих, сонсож мэдрэх
Хичээлийн зорилт
К1 : Эхээс ойролцоо, эсрэг, зүйлчилсэн утгатай үгийг ангилан бүлэглэж, тайлбарлах
К2 : Ойролцоо, эсрэг, зүйлчилсэн утгаар утга санааг бүрэн оновчтой илтгэж сурах
К3 : Эх зохион найруулахдаа ойролцоо, эсрэг утгыг зөв оновчтой хэрэглэх
К4 : Яриа бичигт хэрэглэхдээ өөрийн үзэл бодол, сэтгэгдлээ зөв шингээн илэрхийлэх
Агуулга :
Судлагдахуун /Мэдлэг эзэмшихүйн /
Ур ухаан / Төлөвшихүйн /
§  Үг түүний утга, нэрлэлтийн утга
§  Үг нь утгын харьцаагаар ойролцоо, эсрэг, зүйлчилсэн утгатай болох нь
§  Үгийг утгын зүйлчлэлээр хүний зүйл, адгуусны зүйл, ургамлын зүйл, хүний бүтээсэн зүйл гэх мэтээр ангилдаг болох нь
§  Үг нь хүн, юм, үзэгдлийг заан нэрлэдэг болохыг гаргаж ирэх
§  Үгийг төрлөөр нь ангилан, утгын аль нэг зүйлчлэлд тохируулан бичих
§  Утгаараа ойролцоо, эсрэг үгийг ялган таних, эхийн бүтцээс олох, тайлбарлах
Арга зүй :
§  Зураг ашиглан өгүүлэл зохиох арга
§  Дасгалын арга                  
§  Тайлбар ярианы арга



No comments:

Post a Comment